2021 оны 01-р сарын 25, Даваа гариг
Хэвлэх

Танилцуулга

“Ундарга-Алтай” ААТҮГ нь 1938 онд НААҮГ  “Хантайшир хийдийн артель”  нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлэж ус түгээгүүр, сувагжилтын салбар гэсэн бүтэцтэй байсан ба 1990 онд “Ус суваг ашиглалтын анги” болж усан хангамж, ариутгах татуургын иж бүрэн инженерийн байгууламжийг ашиглалтад хүлээн авч 2003 оны 07-р сарын 15-ны өдрийн Аймгийн ИТХ-ын тогтоолоор “Ундарга-Алтай” гэсэн нэртэй болж 2018 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчлэлийн дагуу Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн Газар болон өөрчлөлтүүд орж Алтай хотынхоо хүн амд цэвэр ус хангамж, ариутгах татуурга, шугам сүлжээний найдвартай тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллаж байна.