2021 оны 01-р сарын 25, Даваа гариг

21 ширхэг худагийг Автомат 3.0 системд шилжүүллээ.

Хэвлэх2019 оны 08-р сарын 21, Нийт үзсэн : 103

21 ширхэг худагийг Автомат 3.0 системд шилжүүллээ.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын хорин нэгэн ус түгээх байрыг автомат системд шилжүүлсэнээр тус сумын гэр хорооллын иргэдэд 24 цагийн тасралтгүй ажиллагаатай, ард иргэдэд цагийн хуваарьт баригдалгүй хүссэн үедээ усаа авах боломжийг бүрдүүллээ. Ус түгээх байрууд нь 24 камерын бичлэг болон гадна гэрэлтүүлэгтэй болсоноор хүүхдүүд болон ард иргэдэд орой үдшийн цагаар ус авахад орчны аюулгүй байдалтай болсон.

Давуу тал:

  • Төлбөрийн картын системд шилжсэнээр иргэд худгаар үйлчлүүлэхэд илүү хялбар болж, цагийн хязгаарлалтгүй болсноор 7 хоногийн 24 цагийн аль ч үед хэрэглэгч усаа авах боломжтой.
  • Усны зарцуулалт, зартын цэнэглэлт, хэрэглэгчийн бүртгэл нь мэдээллийн санд хадгалагдаж хүн амын ундны усны хэрэглээний нэгдсэн мэдээллийн сантай болох боломжтой.
  • Усны хэмнэлт гарна. Төлбөрийн нарывчилсан систем, тоног төхөөрөмжийн ажиллагаа сайжирсанаар усны үргүй зардал буурч хэмнэлт гарна.
  • Удны усан хангамжийн хүртээмж сайжирна.